2014/06/16

"Монгол кино" үйлдвэрийг хувьчлах уу?

Монголын кино урлагийн түүхийг бүрнээ тодорхойлох Монгол кино үйлдвэрийн үйл ажиллагаа 90 оноос хойш зогсонги байдалд ороод байгаа. Хэдийгээр өдгөө монголын кино үйлдвэрлэл эрчимтэй сэргэж байгаа ч нэгдсэн бодлого, дэмжлэг болж байх ёстой монгол кино үйлдвэр ашиглалтгүй шахуу байсан хэвээр байна. Тиймээс сүүлийн үед уг байгууллагыг хувьчлах талаар яриа гарах болсон.
Энэ талаарх тодруулга:
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ талаар болон кино урлагийн эрх зүйн таатай  орчныг бүрдүүлэх, цаашид хөгжүүлэх зорилгоор 5 удаа хуралдаж Монгол кино үйлдвэрийг хувьчлалгүйгээр бүтцийн хувьд өөрчлөлт хийж цаашид үйл ажиллагааг нь тогтмолжуулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан ажээ.