2014/06/11

Миний ах атаман МУСК teaser poster-ууд

Сүүлд "Аз жаргалын шок" инээдмийн уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн Фантастик продакшн болон F студи дахин шинэ кино бүтээж байна. Фантастик продакшн, F Студи, Монголын соёл урлагийн менежментийн холбоо хамтран бүтээж буй "Миний ах атаман" адал явдалт уран сайхны киноны зохиол, найруулага дээр Б.Тамир мөн ажиллаж байгаа юм байна. Киноны гол дүрүүдэд М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар, Б.Барслхагва, Б.Батболд, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь, М.Хулан, жүжигчин Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр нар тоглож байгаа ажээ.

"Миний ах атаман" киноны зураг авалтын явц 80% тай явж байгаа бөгөөд студиудын зүгээс teaser poster-оо гаргасанг хүргэж байна. Киноны нээлт ирэх 9-р сард гэж товлогдожээ.