2014/06/12

Madagascar цувралаас төрж байгаа The Penguins of Madagascar анимешны анхны trailer цацагдлаа

Madagascar франчайзийн дэггүй Оцон шувуунууд өөрсдийнхөө түүхийг өргөн дэлгэцнээ гаргахад бэлэн болоод байна. Ирэх талархалын баяраар буюу 11-р сарын 26-нд DreamWorks кино компаниас гаргаж буй The Penguins of Madagascar анимешн бидэнд хөгжилтэй түүхийг харуулна гэж найдаж байна. Тус анимешны найруулагчаар 2007 оны Bee Movie анимешинг найруулсан Simon J. Smith болон Madagascar-ийн 3 цувралын найруулга, зохиол дээр хамтран ажилласан Eric Darnell нар ажиллаж байна.

The Penguins of Madagascar анимешны албан ёсны trailer-ийг DreamWorks кино компани How to Train Your Dragon 2 анимешны нээлтийн өмнө гаргалаа.