2014/06/27

Киноноос болж БНАСАУ дайн зарлах гэнэ

Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ким Чен Уныг хөнөөж байгаа Холливудын киног дэлгэцнээ гаргавал АНУ-д дайн зарлах болно гэж мэдэгджээ.

Мэдэгдэлд киноны нэрийг хэлээгүй ба гэхдээ ирэх аравдугаар сард "Ярилцлага" нэртэй Жеймс Франко, Сет Рогенс  нарын тоглосон кино гарах юм. Уг кинонд телевизийн хөтлөгч продюссер хоёр Ким Чен Унаас ярилцлага авахаар Пхеньянд очдог. Гэтэл тэдний Тагнуулын төв газар Хойд Солонгосын лидерийг хөнөөлгөхөөр элсүүлсэн байдаг гэнэ.

"Манай удирдагчийг хөнөөх тухай киног үйлдвэрлэн худалдаанд гаргах гэж байгаа нь түрэмгийлэл болон террорын байж боломгүй үйлдэл Хэрэв Америкийн засаг захиргаа энэ киног үзүүлэхийг зөвшөөрвөл хайр найргүй хариу арга хэмжээг авах болно" хэмээн БНАСАУ-ын Цахилгаан мэдээний төв агенлагийн  мэдэгдэлд өгүүлжээ.

news.mn