2014/06/11

Жүжигчин Jim Carrey, Jeff Daniels нарын хамтрал Dumb and Dumber To киноны анхны trailer гарлаа

1994 оны Dumb and Dumber киноны дараагийн анги Dumb and Dumber To киноны trailer гарлаа. Ах дүү Farrelly нарын найруулсан уг кинонд өмнөх ангид гол дүрийг бүтээсэн Jim Carrey, Jeff Daniels нар 20 жилийн дараа эргэн тоглосон юм. Монголын үзэгчдэд хэт тэнэг санагдах үйл явдалтай хэдий ч эхний анги Dumb and Dumber кино нь 2000 онд Total Film сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн шилдэг инээдмийн киноны 5-рт бичигдсэн байдаг. Мөн 2008 онд Empire сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн 500 шилдэг киноны 445-т бичигдсэн байдаг.


Ямартай ч кино сонирхогчид арай үгүй байх гэж байсан зүйл биелэлээ олоод ирэх 11-р сард нээлтээ хийхээр товлогдоод байна. Ингээд Dumb and Dumber To киноны анхны trailer-г сонирхоцгооё.