2014/06/05

Хан хүү нь аль нь вэ МУСК trailer

Лоолойгийн найзууд том болж телевизийн цувралаасаа бүрэн хэмжээний уран сайхны болон мэндлэж байгаа юм байна. Энэхүү "Хан хүү нь аль нь вэ" уран сайхны киноны найруулагчаар Д.Эндрээ, Т.Билгүүн нар хамтран ажилласан байна. Дүрүүдэд Ө.Энхжаргал, Д.Баярцэцэг, Л.Шинэбат, Д.Ёндонжамц, Д.Чингүүн нар оролцжээ.

Хүүхэд залуучуудад зориулан бүтээгдсэн энэхүү кинонд: Бага ангиасаа нөхөрлөсөн 6 найз дандаа хамт байдаг. Тэдний хүсэл бодол зорилго сонирхол яг нийцдэг. Гэхдээ хааяа нэг хоорондоо ам зөрөх ч тэр дороо л мартдаг. Сургууль багш нар нь тэднээр бахархдаг. Охидууд ч тэдний нүдэнд өртөхийн тулд яахаас ч буцахгүй. Тэд тооны ангийн хүүхдүүд бөгөөд чөлөөт цагаараа толгойгоо амраана гэж сагс тоглож түүгээрээ ч амжилт гаргаж аварга баг болсон. Гэвч тэд дуу хөгжимд их дуртай. Ахлах ангид ороод тэд цахилгаан хөгжим сонирхож өөрийн хамтлагтай болохыг хүсдэг.

"Хан хүү нь аль нь вэ" киноны нээлт өнөөдөр буюу 6-р сарын 5-нд хийгдэхээр төлөвлөгдсөн байна.