2014/06/19

Guardians of the Galaxy киноны маш сонирхолтой trailer гарлаа

Уран зөгнөл, гараг эрхэс, огторгуй ертөнц, техник технологи, инээдэм, адал явдал, хайр дурлал энэ бүгдийг хослуулж чадсан "Guardians of the Galaxy" киноны шинэ trailer гарсан байна. Энэ удаад дүрүүдийн танилцуулга бус илүү үйл явдалд тулгуурласан trailer-г Marvel кино компанийн зүгээс цацлаа. Уг trailer гарсан даруйдаа youtube-н тухайн өдрийн онцлох видеогоор сонгогдоод байна.


Guardians of the Galaxy киноны найруулагчаар кино найруулгаар харьцангуй туршлага багатай гэж хэлж болох James Gunn ажиллаж байна. Кинонд  Chris Pratt, Zoe Saldana, Dave Bautista, Vin Diesel, Bradley Cooper, Lee Pace, Michael Rooker, Karen Gillan, Djimon Hounsou, John C. Reilly, Glenn Close, Benicio del Toro гэсэн одод оролцжээ.

Ингээд ирэх 8-р сарын 1-нд нээлтээ хийх Guardians of the Galaxy киноны шинэ trailer-г сонирхоцгооё.