2014/06/20

Genndy Tartakovsky-ийн бүтээж буй Popeye анимешны анхны төрх

Сүүлд Hotel Transуlvania анимешныг найруулж чадварлаг найруулагч болохоо харуулсан Genndy Tartakovsky бууцайн бүтээгдэхүүний сурталчилгаагаар анх бүтээгдсэн Popeye цувралыг бүрэн хэмжээний анимешн болгохоор ажиллаж буй. 2010 оноос яригдаж эхэлсэн энэхүү төслийг 2011 онд Sony Pictures Animation кино компани албан ёсоор зарласан юм. 3D-р бүтээгдэж буй уг анимешныг 2015 онд гаргахаар төлөвлөж байсан ч найруулагч Genndy Tartakovsky ирэх 2015 онд Hotel Transylvania 2 анимешныг гаргахаар ажиллаж байгаа учраас 2016 он болгож хойшлуулаад байна.


Ямартай ч шинээр төрөх Popeye анхны төрх нэг иймэрхүү байна. Уг зургийг Las Vegas хотноо болсон 2014 Licensing Expo-ийн үеээр дэлгэсэн байна.