2014/06/09

Гарьд магнай, Цэц магнай, Тод магнай уран сайхны кинонуудын хөгжим

Unitel групп, Univision компани, Үндэсний архивийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа Монгол кино HD төслийн хүрээнд Гарьд магнай (1983), Цэц магнай (1990), Тод магнай уран сайхны кинонуудыг хөгжмийг дахин бичиж үзэгчдэд хүргэж байна. 

Жил жилийн наадмаар монголчуудад хүрч монгол наадам, монгол соёл, монгол зан чанарыг залуу хойч үед өвлүүлэн ухааруулж байдаг эдгээр киноны хөгжмийг Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт Н.Жанцанноров бичсэн байна. Дахин бичилгийн хөгжмийг Монгол Улсын Филармони Морин Хуурын чуулга тогложээ. Удирдаач Ц.Батчулуун.

Морин хуурын чуулга - Гарьд магнай киноны хөгжим.


Морин хуурын чуулга - Тод магнай киноны хөгжим.


Морин хуурын чуулга - Цэц магнай киноны хөгжим.