2014/06/05

Dwayne Johnson-ийн Hercules киноны шинэ trailer

Жүжигчин Dwayne Johnson гол дүрийг нь бүтээж буй "Hercules" киноны шинэ trailer гарсан байна. Hercules: The Thracian Wars зурагт туужаас сэдэвлэн бүтээсэн, Эртний Грек соёл болон үлгэр домгийн амьтад бүхий "Hercules" киноны найруулагчаар Rush Hour, X-Men: The Last Stand, Tower Heist зэрэг кинонууд дээр ажилласан Brett Ratner ажиллаж байна. Мөн тус кинонд дүрүүдэд Joseph Fiennes, Rufus Sewell, Peter Mullan нар оролцож байгаа бөгөөд кино ирэх 7-р сарын 25-нд нээлтээ хийнэ.

Энэ онд hollywood-д Hercules-ийн тухай хоёр кино гарах юм. Нөгөө кино нь өнгөрсөн 1-р сард нээлтээ хийсэн "The Legend of Hercules".