2014/06/13

DreamWorks Animation-ий Home анимешны анхны trailer цацагджээ

DreamWorks Animation болон 20th Century Fox кино компани хамтран бүтээж байгаа шинэ брэнд Home анимешны анхны trailer гарлаа. Өмнө нь тэд уг анимешны танилцуулга болгож Almost Home богино хэмжээний анимешнг хүргэсэн. Hоme анимешинг зураач, хүүхдийн зохиолч Adam Rex-ийн The true meaning of Smekday романаас сэдэвлэн бүтээж байна. Найруулагчаар Antz (1998), Sinbad: Legend of the Seven Seas (2003), Over the Hedge (2006) анимешнуудыг найруулж сүүлд 2010 онд How To Train Your Dragon анимешны продюсерээр ажиллаж байсан Tim Johnson ажиллаж байна.

Home анимешин ирэх 2015 оны 3-р сарын 27-нд нээлтээ хийнэ.