2014/06/17

Дракулагийн шинэ түүхийг Dracula Untold

Ирланд зохиолч Bram Stoker-ийн 1897 онд бичсэн готик аймшгийн төрлийн Dracula романаас сэдэвлэн Universal Pictures кино компани Дракулагийн шинэ түүхийг эхлүүлэж байна. Dracula Untold нэртэй драм, аймшгийн төрлийн энэхүү киноны найруулагчаар Gary Shore ажиллаж байна. Харин киноны гол дүр Vlad III Țepeș (Дракула)-ийн дүрд сүүлд Peter Jackson-ийн The Hobbit цувралд Bard the Bowman дүрийг бүтээсэн Luke Evans тоглож байна.

Dracula Untold кино ирэх 10-р сарын 17-нд нээлтээ хийнэ. Кино багийн зүгээс анхны poster-оо өчигдөрхөн дэлгэсэнг хүргэж байна.