2014/06/30

Дракулагийн шинэ түүх Dracula Untold киноны маш сонирхолтой trailer

Чадварлаг жүжигчин Luke Evans гол дүрд /Vlad III Țepeș (Дракула)/ нь тоглож байгаа Dracula Untold драм, аймшгийн төрлийн киноны анхны poster-г гарсан даруйд нь кино сонирхогчиддоо хүргэж байсан билээ. Тэгвэл энэхүү киноны анхны албан ёсны trailer гарсанг хүргэж байна. Trailer-г үзээд таны төсөөллөж байснаас өөр өрнөлтэй дракула болж чадсан санагдаж магадгүй юм. Ямартай ч ирэх 10-р сард маш сонирхолтой Dracula Untold киног бид хүлээж авч үзэхнээ.


Ирланд зохиолч Bram Stoker-ийн 1897 онд бичсэн готик аймшгийн төрлийн Dracula романаас сэдэвлэн Universal Pictures кино компани болон Legendary Pictures кино компани хамтран Дракулагийн шинэ түүхийг эхлүүлж байна. Найруулагчаар анхныхаа бүрэн хэмжээний уран сайхны киног найруулж буй Gary Shore ажиллаж байна. 100$ сая ам.долларын өртөгтэй бүтээгдэж байгаа энэхүү киноны зураг авалтыг өнгөрсөн 8-р сард Умард Ирландад хийжээ.