2014/06/20

Disney-ийн Frozen анимешны Elsa нэр хит болж байна

Disney-ийн Frozen анимешны дүрүүдийн нэрүүдийг шинээр төрж байгаа хүүхдүүдэд ихээхэн өгөх болсон байна. Үүнээс мөсөн хатан Elsa-ийн нэр алдаршиж байгаа гэнэ. Babycentre.co.uk. сайтаас гаргасан судалгаараар 2013 оноос хойшхи хамгийн их өгөгдсөн top 100 нэрний 88-рт Elsa гэсэн нэр бичигдэж байна. Мөн энэ нэр Швэйд улсад хамгийн их байдаг нэрний 3т бичигддэг гэнэ.

Харин Anna гэсэн нэр 1990 оноос хойшхи top 50 нэрний жагсаалтад АНУ-д 35-д, Austria, Hungary, Iceland, Denmark, Italy, Norway, Netherlands улсуудад 12-т бичигдэж байна.


Мөн сонирхуулахад Hugh Jackman-ийн гол дүрийг нь бүтээсэн Wolverine киноны Logan гэсэн нэр 2014 он гарсанаас хойш эрэгтэй хүүхдэд өгөгддөг нэрний жагсаалтад 33 байр ахиж 14-т бичигдэж эхлээд байгаа ажээ.

2014 оны хагас жилийн байдлаар эрэгтэй хүүхдэд хамгийн их өгөгдсөн нэр Oliver, эмэгтэй хүүхдэд Emily гэсэн нэрс өгөгдсөн байна.