2014/06/18

Despicable Me анимешны Minions-ийн хөлбөмбөг

Хүн төрөлхтний их баяр наадам Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд 6 дахь өдөр болж байна. Энэхүү тэмцээнд зориулан Despicable Me анимешны Minions-ийн хөгжилтэй видеог хүргэж байна.


2010 онд Illumination Entertainment-аас бүтээн гаргасан Despicable Me анимешнд анх төрхөө харуулсан Minions ирэх 2015 онд өөрсдийн бүрэн хэмжээний анимешнтай болох гэж байгаа. Уг анимешны зохиолыг Brian Lynch (Puss in Boots (2011) зохиолыг бичсэн) бичиж Pierre Coffin (Despicable Me анимешны хоёр ангийг хамтран найруулсан), Kyle Balda (The Lorax (2012) хамтран найруулсан) нар найруулга дээр ажиллана.