2014/06/25

Brad Pitt-ийг шинэ бүтээл Fury киноны шинэхэн poster болон trailer

Жүжигчин, продюсер Brad Pitt-ийг шинэ бүтээл Fury киноны шинэхэн poster болон trailer гарсан байна.  дэлхийн 2-р дайны үеийн түүхийг өгүүлэх энэхүү киноны найруулагчаар David Ayer ажилласан юм. Тэрээр өмнө нь Street Kings, End of Watch, Sabotage зэрэг буу шийдэмтэй холбоотой action төрлийн кинонууд бүтээгээд байсан бол энэ удаад нэлээд том буутай холбоотой кино бүтээгээд байна. Кинонд Wardaddy (Brad Pitt)-р ахлуулсан Fury нэрт M4 Sherman танкны багийн 5 гишүүн дайсны хилийн шугам дотор орж тулаан хийж буй талаар өгүүлэх юм. Кинонд Brad Pitt, Shia LaBeouf, Logan Lerman, Jon Bernthal, Michael Peña, Jason Isaacs, Scott Eastwood нар оролцжээ.


Fury кино ирэх 11-р сарын 14-нд нээлтээ хийнэ.