2014/06/24

A Cool - Сэтгэлийн гүнд (Дурлалын магистер OST) (+poster)

Macc Production-ны бүтээл "Дурлалын магистер" инээдмийн драм төрлийн уран сайхны кино удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус киноны зохиолчоор Г.Эрдэнэсүх ажиллаж найруулагчаар Б.Батзориг ажилласан байна. Гол дүрүүдэд Н.Баярсайхан, С.Батзориг /Ишчүү/, Б.Хишигбаяр нар тогложээ. Дурлалын магистер (Дурлалын magister) кинонд хүн бүрийн амьдралд хамгийн мартагдашгүй дурсамжтай хэсэг болох оюутан ахуйн цагт тохиолддог хайр дурлал,үнэнч нөхөрлөлийн хөгжилтэй , адармаатай явдлын талаар өгүүлэх гэнэ.

"Дурлалын magister" кинонд зориулан "Сэтгэлийн гүнд" нэртэй дуу бүтээсэн. Киноны дууг дуучин A Cool дуулжээ. Үгийг Ц.Ганцэцэг, аяыг О.Хүрэлбаатар бичсэн байна.