2014/06/20

Юрийн галавын цэцэрлэг франчайзийн 4 дахь анги Jurassic World киноны шинэ зураг

Ирэх 2015 оны зун дэлгэцнээ гарах Юрийн галавын цэцэрлэг франчайзийн 4 дахь анги Jurassic World киноны зураг авалтын ажил дөнгөж дуусаад байгаа. Хэдий тийм ч кино уран бүтээлчдийн зүгээс уг киноны талаар маш бага мэдээллийг цацаж байгаа. Тэгвэл өнгөрсөн 7 хоногт Jurassic World киноны найруулагч Colin Trevorrow өөрийн twitter хуудсандаа шинэ динозаврын зургийг нийтлэсэн байна. Энэ зураг мөн л тийм ч тодорхой бус зураг байна. Мөн дээр нь дүрүүдийн шинэ зургуудыг хүргэж байна.


Jurassic World кинонд Chris Pratt, Nick Robinson, Ty Simpkins, Bryce Dallas Howard, Vincent D’Onofrio, Irrfan Khan, Jake Johnson, Omar Sy, Judy Greer нар оролцож байна.