2014/05/22

Warner bros кино компани Ninjago гэх Lego кино хийнэ

Warner bros кино компани болон The Lego Group-ийн хамтын хөрөнгө оруулалтаар бүтсэн "The Lego Movie" кино тэдний болоод шинжээчдийн төсөөллөж байснаас хувь илүү ($460 сая ам.доллар орчим) ашигтай ажилласан билээ. Иймээс Үзэгчдээс сайн үнэлгээ авч бүхнийг нэг хэсэг Lego-руу хандуулж чадсан уг киноны дараагийн ангийг хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа.

Тэгвэл энэ кино зах зээлийг илүү өргөтгөөр Warner bros кино компани шийджээ. Lego-ийн нинжа төрхтэй (mini-figures) тоглоомуудийн түүх Ninjago киног гаргахаар болсон байна. Найруулагчаар Tron Uprising-ийн Charlie Bean ажиллана. Киног ирэх 2016 оны 9-р сарын 23-нд нээх гэнэ.