2014/05/29

Short film: Үс (Зэв студи)

Зэв студийн 3 дахь богино хэмжээний кино "ҮС" богино хэмжээний киног хүргэж байна. Үс богино хэмжээний киноны зохиолч, найруулагчаар Х.Бөхтулга ажиллаж, гол дүрд Б.Мөнх-Очир, Ц.Эрдэнэцэцэг нар тогложээ. 

Тус кинонд нэгэн залуу өөрийн уран бүтээлийн онгодоо хэрхэн олж буй тухай өгүүлэх юм. Үс гэж нэрлэсний учир нь уран бүтээлийн асар их хүчийг эмэгтэй хүн бий болгодог бөгөөд түүнд хүрэх арга зам нь үс байдаг ажээ.