2014/05/16

Улаан пальто МУСК албан ёсны trailer

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Улаан пальто" өгүүллэгээс  сэдэвлэн бүтээж буй "Улаан пальто" уран сайхны киноны Trailer гарлаа. Уг кино нь Шүүдэр продакшны 2 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино болж байна. Киноны найруулагчаар Э.Чинзориг ажилласан бол продюсераар Шүүдэрцэцэг ажиллажээ.

Гол дүрүүдэд Ч.Энхномуун, О.Долгор, О.Байгаль, Т.Өөдөө нар тогложээ. "Улаан пальто" уран сайхны кино 5-р сарын 21-нд нээлтээ хийнэ.