2014/05/15

Улаан пальто МУСК албан ёсны poster

Шүүдэр продакшны шинэ бүтээл "Улаан пальто" уран сайхны киноны poster гарлаа. Тус киноны найруулагчаар Э.Чинзориг, продюсер Шүүдэрцэцэг /Б.Тогтохбаяр/ нар ажиллаж байна. Тус киног Шүүдэрцэцэгийн "Улаан пальто" өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ.

Улаан пальто уран сайхны киноны гол дүрд 23-р сургуулийн сурагч Ч.Энхномуун, жүжигчин О.Долгор, Т.Өөдөө, О.Байгаль нар, дүрүүдэд Д.Бат-Оргил, Р.Баттогтох, Б.Батжаргал нар тогложээ.
 
"Улаан пальто" уран сайхны кино 5-р сарын 21-нд нээлтээ хийнэ.