2014/05/12

Тулгаа - Он жав (Нарны жим OST)

Онцгой байдлын ерөнхий газар, МҮОНРТ-ийн хамтран 50 ангит "Нарны жим" олон ангит уран сайхны киног бүтээсэн. Энэхүү кино 5-р сарын 19-ний 22 цагаас МҮОНТ-ээр үзэгчдэд хүрч эхлэхээр төлөвлөгдөөд байгаа. Нарны жим Тус киноны зохиолчоор М.Наранцогт, ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюсераар  Ц.Лхагвадаш нар ажилласан байна. Дүрүүдэд А.Төгсбаяр, Т.Баттулга, Ш.Мөнхбаяр, О.Гантулга, Э.Урангоо, Ц.Нямжав, М.Батжаргал нар тогложээ.

Кинонд зориулан Он жав нэртэй дуу бүтээгдсэн бөгөөд дууг кинонд дүр бүтээсэн О.Гантулга дуулсан байна. Дууны үг аяыг мөн кинонд гол дүрийг бүтээсэн А.Төгсбаяр бичжээ.