2014/05/13

Tom Cruise-ийн гол дүрийг нь бүтээсэн Edge of Tomorrow киноны шинэ trailer

Жүжигчин Tom Cruise сүүлийн үед шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд түлхүү тоглоод байгаа. Чиг хандлага ч үүнийг түүнээс шаардаж байгаа бизээ. Тэгвэл Warner Bros кино компанийн бүтээл, найруулагч Doug Liman-ийн найруулан, жүжигчин Tom Cruise,  Emily Blunt нарын гол дүрийг нь бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт, адал явдалт Edge of Tomorrow киноны Trailer гарсан байна.

Тус киног Японы All You Need Is Kill зурагт номоос сэдэвлэн бүтээжээ. 175$ сая ам.доллар зарцуулан бүтээсэн Edge of Tomorrow кино энэ сарын сүүлээр дэлгэцнээ гарна. Шинжээчид 2013 онд гаргасан Oblivion киноны адил санхүүгийн эрсдэлтэй кино болж магадгүй гэж дүгнээд байна.