2014/05/09

The Bourne Legacy киноны дараагийн ангийн зохиол дахин бичигдэнэ

Universal Pictures кино компани 2012 онд үзэгчдэд хүргэсэн The Bourne Legacy киноны дараагийн ангийн ажилдаа эрчимтэй орлоо. Өнгөрөгч оноос яригдаж эхэлсэн The Bourne Legacy киноны үргэлжлэл ангийг  The Fast and the Furious франчайзийн найруулагч Justin Lin найруулахаар болсон. Харин кино зохиолыг Anthony Peckham-ийн бичвэр дээр Andrew Baldwin дахин бичихээр болсон талаар шинэ мэдээлэл гарчээ.

The Bourne Legacy киноны үргэлжлэл анги ирэх 2015 оны 8-р сарын 14нд нээлтээ хийхээр товлогдоод байна.