2014/05/22

Star Wars: Episode VII киноны анхны төрх

Walt Disney Pictures, Lucasfilm, Bad Robot Productions кино компаниудын хамтран бүтээж буй, зураг авалт нь эхлээд удаагүй байгаа Star Wars: Episode VII киноны анхны төрх гэж хэлж болохуйц нэгэн сонирхолтой видеог найруулагч J.J. Abrams цацлаа. Видеонд найруулагч J.J. Abrams-ийн араар харийн гийчин гарч өнгөрөх болно. 

Уг видеог гарсаны дараагаар киноны редактор Peter Sciretta бас нэгэн сонирхолтой зургийг twitter-тээ жиргэсэн байна.

 Star Wars Episode VII кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд үзэгчдэд хүрнэ.