2014/05/02

Star Wars Episode VII киноны зураг авалт эхэллээ

Ирэх 2015 онд гарахаар төлөвлөгдөөд байгаа Star Wars Episode VII киноны найруулагчаар ажиллаж байгаа J. J. Abrams болон хамтран зохиолч Lawrence Kasdan нар тус киноны зураг авалт эхэлсэнг мэдэгдсэн байна. Дүрүүдийн илэрлийг түлхүү гаргахаар зохиолчид чамгүй ажилласан гэнэ. 

Ямартай ч Return Of The Jedi-аас хойш 30 жилийн дараах өрнөлийг харуулах Star Wars: Episode VII кино багийнхан цугларч ерөнхий уншлага эхлүүлсэн байна. Зураг авалтыг ирэх 7 хоногоос авч эхлэхээр болсон байна.

Star Wars: Episode VII кино ирэх 2015 оны 12-р сарын 18-нд нээлтээ хийнэ. Кинонд мэдээж Harrison Ford, Carrie Fisher, Mark Hamill, Anthony Daniels, Peter Mayhew, Kenny Baker нарын одод эргэн оролцоно.