2014/05/09

"Нарны жим" олон ангит киноны poster, trailer

Монгол Улсын Шадар сайдын санаачлагаар Гамшгаас хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд таниулан ойлгуулах, иргэдэд гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг олгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран "Нарны жим" олон ангит уран сайхны кино бүтээх төслийг эхлүүлсэн.




Тус киноны зохиолчоор М.Наранцогт, ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюсераар  Ц.Лхагвадаш нар ажилласан байна. Дүрүүдэд А.Төгсбаяр, Т.Баттулга, Ш.Мөнхбаяр, О.Гантулга, Э.Урангоо, Ц.Нямжав, М.Батжаргал нар тогложээ.






Нийт 50 ангитай "Нарны жим" олон ангит кино 2014 оны 5-р сарын 19-нд МҮОНТ-ээр 22 цагаас анхны цацалдаа хийнэ. Цаашид өдөр бүрийн 22 цагаас уг кино үзэгчдэд хүрэх юм.