2014/05/22

Мөнгөнцэцэг - Бүүвэйн аялгуу (Улаан пальто OST)

Шүүдэр продакшны бүтээл "Улаан пальто" уран сайхны киноны дууг хүргэж байна. Дуучин Х.Мөнгөнцэцэгийн дуулсан Бүүвэйн аялгуу дууны үгийг Б.Төгсжаргал, аяыг Б.Бябабаяр бичсэн байна. Хөгжмийг Нэгүн студид хийжээ.

Улаан пальто уран сайхны киноны найруулагчаар Э.Чинзориг ажилласан. Гол дүрүүдэд Ч.Энхномуун, О.Долгор, Т.Өөдөө, О.Байгаль нар тогложээ. Кино өчигдөр буюу 2014 оны 5-р сарын 21-нд албан ёсны нээлтээ хийсэн.