2014/05/29

Marvel-ийн Ant-Man кино юу болж байна?

Marvel кино компанийн ээлжит хүлээлттэй байгаа кино бол яах аргагүй Ant-Man. Хэдийгээр үзэгчид өмнө гарсан сүпербаатруудын дараагийн ангиудаас уйдаагүй байгаа хэдий ч шинэ зүйл үзэхийг хүсэж байгаа нь лавтай. Үүний хариуд Ant-Man-ийг тэд кино болгохоор шийдсэн. Ant-Man киноны найруулга дээр Edgar Wright ажиллахаар гэрээ хийж ажиллаад удаагүй байгаа ч түүнийг тус киног найруулахаасаа татгалзаж байгаа талаарх шуугиан гараад байна. Мэдээж найруулагчгүй болсон киноны хөгжүүлэлт зогсох нь лавтай. Тиймээс киноны нээлтийг 2015 оны 7-р сарын 17-ны өдөр болгож Marvel-аа хойшлуулаад байгаа юм.

Хэрэв Marvel найруулагч Edgar Wright-тай тохиролцоонд хүрч чадахгүй бол Ant-Man-ийг хэн найруулах бол гэдэг дээр кино сонирхогчид анхаарлаа хандуулж эхлээд байна.