2014/05/20

Реппер Jay Z болон түүний эхнэр дуучин Beyonce нарын оддын цуглуулга болсон Run богино хэмжээний кино клип

Реппер Jay Z болон түүний эхнэр дуучин Beyonce нар хамтран энэ зун аялан тоглолт хийнэ. Тэд энэхүү аялан тоглолтынхоо сурталчилгаа болгон "Run" нэртэй богино хэмжээний кино клип гаргасан байна. Энэхүү видеоны найруулга дээр Rihanna-ийн We Found Love дууны видеогоор Grammy Award хүртэж байсан Melina Matsoukas ажиллажээ.


Уг богино хэмжээний кино клипийг онцлох болсон шалтгаан нь Run богино хэмжээний кино клипенд Sean Penn, Don Cheadle, Guillermo Díaz, Emmy Rossum, Jake Gyllenhaal, Blake Lively, Rashida Jones, Kidada Jones гэсэн үнэтэй жүжигчид оролцсон байна.