2014/05/01

Анхбаяр, Алдар - Кекс идье (Хүүгүй ломбард OST)

Оюунлаг продакшны шинэ бүтээл "Хүүгүй ломбард" уран сайхны инээдмийн киноны дууг хүргэж байна. Дууны үгийг Ганг болон жүжигчин Анхбаяр нар хамтран бичиж аяыг Ганг бичжээ. Дууг тус киноны гол дүрд тоглосон жүжигчин Г.Анхбаяр, Э.Алдар нар хамтран дуулсан байна.

"Хүүгүй ломбард" уран сайхны киноны найруулагчаар Г.Сэр-Од, Д.Отгонбаяр, зохиолчоор Ж.Оргил, дүрүүдэд Г.Анхбаяр, Э.Алдар, Н.Мөнхсоёл нар тогложээ. Киноны нээлтийн тов одоогоор зарлагдаагүй байна.