2014/05/16

Hollywood Монголд өдөрлөг дахин болно

Unitel, Univision компаниас Холливуд Монголд хөтөлбөрийн хүрээнд дахин өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг ирэх Бямба гаригт буюу 5-р сарын 17-ны өдөр 18 цагаас болно.

Амралтын өдрөөр гэр бүлээрээ салхилангаа киноны баатруудтай зургаа авахуулах боломжтойгоос гадна ЗАДГАЙ КИНО ТЕАТРТ тухлаж, Холливудын хамгийн сүүлийн үеийн 2 киног үзэх, зургийн автомат машинаар зургаа авахуулах, асуултанд хариулж, бэлэг авах зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд, сонирхолтой орчинг бүрдүүлж байгаа юм байна.