2014/05/15

Harry Potter цувралын өмнөтгөл Fantastic Beasts And Where To Find Them кино 2016 онд гарна

Harry Potter цувралын фенүүдийн хүсэн хүлээж байгаа Fantastic Beasts And Where To Find Them киноны нээлтийн товыг албан ёсоор зарлалаа. Алдарт Harry Potter цуврал дууссаны дараагаар Warner Bros кино компани болон зохиолч J.K.Rowling нарын санаачилсан мөнгөний машин нь энэ юм.

Harry Potter-ийн түүхээс 70 жилийн өмнөх түүхийг өгүүлэх Fantastic Beasts And Where To Find Them цувралыг гурван ангитай байхаар төлөвлөж байна. Эхний анги Fantastic Beasts And Where To Find Them кино ирэх 2016 оны 11-р сарын 18-нд нээлтээ хийхээр боллоо.