2014/05/09

Guardians of the Galaxy киноны шинэ зураг гарчээ

Энэ зуны их тэсрэлтийн нэг Guardians of the Galaxy киноны шинэ зургийг Disney-ээс дэлгэлээ. Disney болон Marvel-ийн хамтын бүтээл Guardians of the Galaxy киноны гол дүр Star-Lord aka Peter Quill-ийн дүрийг онцолжээ. Уг дүрд жүжигчин Chris Pratt тоглож байгаа. Зурагт Star-Lord-ын тэмдэг болсон багийг тодорхой харахаар байна.

Guardians of the Galaxy кинонд Zoe Saldana, David Bautista, Lee Pace, Benicio Del Toro, Glenn Close, John C. Reilly нар оролцож Bradley Cooper, Vin Diesel нар дуу оруулж байна. Кино 2014 оны 8-р сарын 1-нд нээлтээ хийнэ.