2014/05/23

Ээжээ Надтай гэрлээч МУСК удахгүй нээлтээ хийнэ (+Зурагнууд)

Милл кино компани 4 дахь бүрэн хэмжээний уран сайхны кино нь болох "Ээжээ, надтай гэрлээч" уран сайхны киноныхаа эвлүүлгийн ажлыг дуусган өнгөө засварлахаар хятад улсыг зорьсон байна.

Милл кино компани болон Монгол фильм хамтран бүтээсэн "Ээжээ, надтай гэрлээч" киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнхбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Гол дүрүүдэд жүжигчин Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир (9 настай), Б.Баттөмөр, Ч.Ундрал нар тогложээ.

Киноны нээлтийг энэ сарын 30-нд хийхээр товлоод байгаа юм байна.