2014/05/21

DreamWorks Animation-ний Home анимешны нээлт хойшлож The Penguins of Madagascar наашлав

DreamWorks Animation кино компани өнгөрсөн 3 сард Home анимешныхаа танилцуулга болгож Almost Home сонирхолтой богино хэмжээний анимешнг үзэгчдэд хүргэсэн билээ. (эндээс үзнэ үү) Тэгвэл Home болон The Penguins of Madagascar анимешнуудын нээлтийн товыг хооронд нь сэлгэж Home анимешны нээлтийг албан ёсоор 2015 оны 3-р сарын 27 болгож хойшлуулсан байна. Харин The Penguins of Madagascar анимешнаа 2014 оны 11-р сарын 26-нд хүргэхээр нааш нь татжээ.


Madagascar анимешнаас гаралтай The Penguins of Madagascar нь телевизийн цуврал болон гарсаар байгаа. Үүнийгээ тэд бүрэн хэмжээний анимешн болгож өргөн дэлгэцнээ үзүүлэхээр болсон нь энэ.

Одоогооор DreamWorks Animation кино компани ирэх зун буюу 6-р сарын 13-нд How to Train Your Dragon 2 анимешнаа дэлгэцнээ гаргахаар продакшны ажилдаа түлхүү ороод байна.