2014/05/21

Disney, Marvel-ийн хамтран бүтээж буй Big Hero 6 анимешны шинэ зураг

Disney кино компани алдарт Marvel-ийг өөртөө нэгтгэсний дараагаар хамгийн түрүүнд сонирхсон зүйл нь Marvel-ийн Big Hero 6 комикоор анимешн бүтээх санаа нь байлаа. Marvel-ийн анхын анимешн болон гарах Big Hero 6 анимешны анхны төрхийг өнгөрсөн оны 5-р сард кино сонирхогчдод Disney-ийнхэн хүргэж байсан. Тэгвэл Big Hero 6 анимешны ажил урагшлаж явааг харуулахын тулд яг жилийн дараа 3-н шинэ зураг дэлгэлээ.

Big Hero 6 анимешн ирэх 11-р сарын 7-нд үзэгчдэд хүрнэ.