2014/05/09

Dawn of the Planet of the Apes киноны trailer: Дайн хэдийнээ эхэлсэн

20th Century Fox кино компани Planet of the Apes цувралыг дахин бүтээж 2011 онд Rise of the Planet of the Apes киногаа үзэгчдэд хүргэсэн билээ. 93$ сая ам.доллараар бүтээсэн уг кино boxoffice-оос нийт 481$ сая ам.долларыг олж дараагийн ангийг бүтээх эх үүсвэрээ олсон гэж хэлж болно. Улмаар 20th Century Fox кино компани 2011 оны 10-р сараас Dawn of the Planet of the Apes кино төслөө эхлүүлсэн юм. Ингээд ирэх 7-р сарын 11-нд 120$ сая ам.доллараар бүтээсэн уг киногаа үзэгчдэд хүргэх гэж байна.

Кино компанийн зүгээс Өнгөрөгч оны 12-р сард teaser trailer-г цацсан бол өчигдөрхөн анхны бүрэн хэмжээний trailer-аа цацсанг хүргэж байна. Уг trailer-аас киноны үйл явдал илүү тодорхой харагдахаар болсон байна.

Сонирхуулахад 20th Century Fox кино компани тус цувралын дараагийн ангийг ирэх 2016 онд гаргахаар төлөвлөсөн байна.