2014/05/07

Brad Pitt, Angelina Jolie нар дахин дэлгэцнээ

10 жилийн өмнө кино сонирхогчдыг "Mr. And Mrs. Smith" киногоороо байлдан дагуулж байсан Brad Pitt, Angelina Jolie нар дахин хамтран кинонд тоглох болсон талаар цахим ертөнцөд шуугиж эхэллээ. Энэ талаар "In The Land Of Blood And Honey." киноны зураглаачаар ажиллаж байсан Dean Semler
"Angelina Jolie шинэ төслийнхөө зохиолыг бичиж дуусаж байгаа. Энэ төсөлдөө намайг урьсан. Хосуудыг хамтран кинондоо тоглох эсэхийг би сайн мэдэхгүй байна. Ямартай ч Каннын кино наадмын дараагаар бүх зүйл тодорхой болох байх."
гэсэн байна.

 Angelina Jolie-н хувьд жүжигчний замналаас илүүтэйгээр найруулагчийн суудлыг сонирхож байгаа бөгөөд одоогоор дэлхийн 2-дугаар дайны тухай өгүүлэх "Unbroken." нэртэй киног байгаа ажээ.