2014/05/07

Дораэмон, Нобито-н адал явдал

Дэлхийн хүүхэд багачуудыг байлдан дагуулсан дэлгэцийн цуврал бүтээл болох Doraemon бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болж байгаа юм байна. Уг бүтээлийг японы кино найруулагч Takashi Yamazaki, Ryūichi Yagi нар хамтран бүтээж байгаа бөгөөд ирэх 8 сард Stand by Me Doraemon нэртэйгээр үзэгчдэд хүрэх ажээ.
Киноны зохиолыг  Doraemon цувралын хамгийн анхны зурагт сэтгүүл болох "All the way from the country of the future"-с сэдэвлэн Takashi Yamazaki бичсэн байна. Ингээд тус бүтээлийн анхны трайлэрийг хүргэе. Бүтээл 3D-р хийгдэж байгаа юм байна.