2014/05/13

Batman vs. Superman киноны хөлөг Batmobile-ийн зургийг найруулагч Zack Snyder жиргэлээ

Ирэх 2016 оны 5-р сарын 6-нд нээлтээ хийнэ гэж товлогдоод байгаа Batman vs. Superman (нэр албан ёсоор тогтоогүй) киноны талаар шинэ мэдээлэл гарчээ. Тус киноны найруулагчаар Zack Snyder ажиллахаар болсон. Тэрээр хэдэн сарын өмнө Batman vs. Superman киноны эд хэрэглэл дээр ажиллаж байгаа гэж жиргэж байсан бол өчигдөр Batman-ны шинэ төмөр хөлөг Batmobile-ийн зургийг жиргэсэн байна. 

Хэдийгээр зурагт Batmobile-н хэлбэр тийм сайн харагдахгүй байгаа ч найруулагч  Christopher Nolan ажилласан Өмнөх Batman цувралд дүрслэгдсэнтэй ойролцоо бүтээгдэж байгаа нь харагдаж байна.

Update: Дахин шинэ зураг гарсан байна.