2014/05/19

Бардо МУСК албан ёсны trailer

6 дахь мэдрэхүйн тухай өгүүлэх Бардо гэх өвөрмөц нэртэй уран бүтээл мэндлэж байна. Идүган энтертайнментийн бүтээл Бардо уран сайхны киноны ерөнхий найрууларчаар А.Энхтайван ажиллаж, зохиолыг Б.Баярмагнай бичжээ. Дүрүүдэд Ц.Төмөрхуяг, Батсумъяа, Оюунзул, Ц.Төмөрбаатар, Л.Эрдэнэ-Очир, Т.Борхүү, Б.Батжаргал, Б.Болор, З.Отгонлхагва нар оролцсон байна.


Бардо гэдэг нь хоёрын хооронд, аливаа оршихуйн завсар гэсэн утгыг илэрхийлсэн түвд үг гэнэ. Бардо уран сайхны кино 5-р сарын 19-нд буюу өнөөдөр нээлтээ хийнэ.