2014/05/20

Гайхамшигт хүн-аалз Andrew Garfield-ийн нөгөө тал

Анх үзэгчидтэй The Social Network кинонд бүтээсэн дүрээрээ танилцсан залуу жүжигчин Andrew Garfield-ийг өдгөө The Amazing Spider-Man киноны Peter Parker-ийн дүрээр нь илүү таних бизээ. The Amazing Spider-Man 2 кино нь пэлхийн boxoffice-уудыг ид халааж байгаа энэ үед түүнийг кино сонирхогчид, энтертайнмент мэдээллийн ангуучид улам сонирхох нь гарцаагүй. ЯГ энэ үеээр тэрээр өөрийн маш өвөрмөц төрхийг үзэгчдэд хүргэж шуугиан тариад байна.

Канадын индирок хамтлаг болох Arcade Fire хамтлаг өөрсдийн We Exist дууны видео клипэнд Andrew Garfield-г уриж оролцуулсан байна. Уг видеонд Andrew Garfield нэгэн ижил хүйстэн залуугийн дүрийг бүтээжээ.