2014/05/10

A Sound - Stay (Гурван найз OST)

Боловсрол суваг телевиз, Эмоци продакшны хамтын бүтээл "Гурван найз" олон ангит телевизийн уран сайхны кино Боловсрол суваг телевизээр үдэш бүр гарч байгаа. Кино уран бүтээлчид уг киноны зураг авалтаа саяхан дуусгасан байна. Найруулагчаар С.Баттулга ажиллаж, гол дүрд О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар ажиллажээ.

Тус кино албан ёсны 2 дууг кинондаа ашиглаж байгаа юм. Эхний дуу болох A Sound хамтлагийн Stay дууг хүргэж байна. Тус дууны видеог Roll Entertainment бүтээжээ.