2014/05/29

Дэлхийн хамгийн Шилдэг 30 кино театр

Дэлхийн улс орон бүрт олон тооны кино театр байх нь гарцаагүй. Эдгээрээс хамгийн сайхан, хамгийн сонирхолтой, хамгийн онцгой гээд онцолж болохуйц 30 кино театрыг танилцуулж байна. Та Эдгээр кино театруудад очиж үзсэн, үзэхээр төлөвлөж байж магадгүй юм.


TCL Chinese Theatre
Хаана: Los Angeles, California
Grauman’s Chinese Theatre гэж нэрлэгддэг энэхүү кино театр hollywood-ийн түвшины олон арга хэмжээнүүд зохиогддог. Тиймээс эргэн тойрон томоохон оддын гарын үсэг, алганы хээ гээд ховор цуглуулгуудыг нэгэн дороос үзэх боломжтой.


 IMAX
Хаана: Sydney, Australia
117 feet өргөн, 97 feet өндөр дэлгэцтэйгээрээ дэлхийн хамгийн том IMAX дэлгэцтэй кино театр болдог.


Futuroscope
Хаана: Poitiers, France
Энэ нь зөвхөн кино театраар хязгаарлагддагүй газар. Disneyland-тэй нэгэн адил 130 акр газрыг хамрах энэхүү цогцолборт нийт 13 өөр төрлийн байгууламж буй бөгөөд бүгд шинэ үеийн кино театрын өөр өөр технологиор тоноглогдсон байдаг. IMAX гэхэд л бүх хувилбар нь энд бий.


Golden Village
Хаана: Katong, Singapore
Нэлээд чинээлэг гэж хэлж болохуйц кино театр. Уг кино театрын суудал бүр кино театрын зөөгчийг дуудах товчтой бөгөөд тэднээс шинэ коктайл болон бусад уух зүйлс захиалах боломжтой. Энд амар амгалан, тухтай байдлыг мэдрэнгээ кино үзэх болможтой.


Sol Cinema
Хаана: South Wales, U.K.
Бүрэн нарны эрчим хүчийг ашигладаг зөөврийн кино театр. Чиргүүл дээр байрлах энэхүү кино театрт нийтдээ 8 хүний суудалтай.


Busan Cinema Centre
Хаана: Busan, South Korea
Гаднаа 4000 хүн, дотроо 1500 хүний суудалтай тусдаа дэлгэц бүхий дэлхийд томд тооцогдох кино театр. Үүний зэрэгцээ LED гэрэл бүхий чимэглэл нь уг кино театрыг улам сэтгэл татам болгож өгдөг.


The Senator
Хаана: Baltimore, Maryland
Хэдийгээр тийм ч кино үзвэрийн технологи нь өндөр биш ч гэсэн уг кино театрыг онцлог болгодог нэгэн зүйл нь гадаад засал юм. Өмнхө түүхийг санагдуулам арт төрлийн гадаад засал нь олон үзэгчдийг уг кино театрыг зориход хүргэдэг.


Cinespia
Хаана: Hollywood, California
Уг кино театр нь оршуулгын газрын дунд байрладагаараа онцлог. Ихэнх хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлж мэдэх юм. ТИймээс энэхүү задгай кино театрт аймшгийн кино түлхүү гаргавал зохимжтой байж мэдэх юм.


CGV Cheongdam Cine City
Хаана: Seoul, South Korea
3D үзвэрт зориулан бүрэн тоноглогдсон. Удахгүй 4D тоноглолуудыг ажиллуулна. Үүнд суудал нь хөдлөж, ус, салхиийг танд мэдрүүлэх болно. Гэхдээ 4D төхөөрөмжүүдийг James Cameron-ны Avatar 2 кино гартал мэдрэхгүй байж болох юм.


Cinepolis Luxury Cinemas
Хаана: La Costa, California
Дахин боловсруулагдсан арьсан бүрээс бүхий, тухлаг суудалтай.


FACT
Хаана: Liverpool, U. K.
Foundation for Art and Creative Technology гэсэн үгийн товчлол бүхий нэртэй энэхүү кино театрт арт төрлийн кино, болон олон төрлийн үзэсгэлэнгүүд дэлгэгдэж байдгаараа онцлог. Тиймээс ч урлагийн сургуулийн оюутнууд энэ кино театрыг заавал зорих хэрэгтэй.


Kino Pionier
Хаана: Szczecin, Poland
1909 онд баригдсан, одоо байгаа хамгийн эртний түүхт кино театр гэж хэлж болно. 82 суудал бүхий уг танхимд дуугүй кино үзэнгээ, төгөлдөр хуурын аянд уух зүйлсээр дайлуулж болно.


Rooftop Cinema
Хаана: Melbourne, Australia
Дээвэр дээр байрлах энэхүү задгай кино театрт 185 солонгорсон суудал бий. Melbourne-ийн тэнгэр доор тухлангаа кино үзэх боломжтой.


Sala Montjuïc
Хаана: Barcelona, Spain
17-р зууны үеийн цайзад өөрийн сандалаа авчраад кино үзэх боломжтой. Үүнийг цайзийн кино театр ч гэж нэрлэх нь бий.


Nokia Ultra Screen
Хаана: Bangkok, Thailand
Киноны туршиж үнэгүй хөлийн массажийг таньд хийж өгөх болно.


Cinematheque Francais
Хаана: Paris, France
Маш олон тооны киноны цуглуулга энд бий. Сонгосон киногаа түрээслэж үзэх боломжтой. Гэвч уг кино театрыг онцлох болсон шалтгаан нь энэ биш юм. Кино театрын барилга post-modern загварын шийдэлтэй бөгөөд киногаа шууд ханан дээр гаргадаг юм.


Uplink X
Хаана: Tokyo, Japan
Төсөөллөж байснаас илүү жижиг кино театр байж болох юм. Нийт 40 суудал ямар ч хөдөлгөөнгүйгээр бэхлэгдсэн байх бөгөөд байрлалаа солихын тулд танд өөрийн харилцааны ур чадвар хэрэг болох бизээ.


Avoca Beach Picture Cinema
Хаана: New South Wales, Australia
Далайн эрэг дээр амтлаг коктайл шимэнгээ кино үзэх боломжийг энэхүү кино театр олгоно. Далай эрэг ороход ертөө 1000н алхам.


Colosseum Kino
Хаана: Oslo, Norway
Аврага бөмбөгөр орой бүхий уг кино театрыг гаднаас нь харахад үнэхээр гайхалтай. Үүний зэрэгцээ энэ кино театр дэлхийн хамгийн том THX кино театр юм.


Raj Mandir Theatre
Хаана: Jaipur, India
Bollywood-ийн томоохон арга хэмжээнүүд энд зохиогддог. 1200 илүү тоонц суудалтай. Энд кино үзсэнээр та ганцаардахгүй. Дэлгэцнээ ямар нэгэн од гарах бүрт танхим тэр чигтээ баяр цэнгэлтэй болж дүүрэн алга ташилтыг та мэдрэх болно.


Cine Acapulco
Хаана: Havana, Cuba
Кубын хувьсгалаас өмнө 1958 онд баригдсан кино театр. Гадна заслыг баригдсан цагаас хойш өөрчлөөгүй. Тиймээс 50-аад оны уур амьсгалыг эндээс шууд харах боломжтой.


Prasads
Хаана: Hyderabad, India
Аврага том худалдааны төвийн нэг хэсэгт байрлах энэхүү кино театрт хажуу талын хоолны газарын үнэр, тоглоомын төвийн дуу шуу гээд очиход бум бужигнасан байх болно. Гэхдээ ийшээ очих хамгийн том хөшүүрэг нь 72x92feet харьцаатай дэлхийн хамгийн том 3D IMAX дэлгэц юм.


The Castro Theatre
Хаана: San Francisco, California
Энд тэр чигтээ хээ угалзаар чимэглэгдсэн байх болно. 1922 онд нээгдсэн энэхүү кино театр нь Мексик загвараар баригдсан бөгөөд эртний сонгомол чиг хандлагыг шинэ цагийн өнгө төрхтэй хослуулсан байгааг харах боломжтой.


Le Grand Rex
Хаана: Paris, France
Европийн хамгийн том кино театр гэж хэлж болно. Нийт 2800 хүний суудалтай. Эртний гадаах театрын загвараар баригдсан.


Electric Cinema
Хаана: London, U.K.
Лондонгийн хамгийн тухтай кино театр байж болох юм. Томоохон ор адил тухлаг суудал дээр дэр дэрлэнгээ гэртээ байгаа мэт кино үзэх боломжтой.


Cine Thisio
Хаана: Athens, Greece
Дэлгэцийн үзэгдэх байдал болон кино театрын засал чимэглэл тухайн кино театрлуу үзэгчдийг татдаг. Тэгвэл энд энэ бүхэн тийм ч хангалттай биш. Гэхдээ эндээс Грэйкийн алдарт Acropolis болон Parthenon-ийг харахад хамгийн тохиромжтой газар гэж хүмүүс үздэг.


Alamo Drafthouse
Хаана: Austin, Texas
Үе үе кинонд зориулсан тусгай хөтөлбөр зохиодог. Үүнд тухайн киноны утга санаа бүхий загвартай тасалбар гаргах, киноны чухал ишлэлүүдийг танилцуулах гэх мэт. Мөн Энэхүү Кино танхим дараах дүрмийг чанд сахина: Ярьж болохгүй, утас ашиглахгүй мэдээж киноны өмнө танд сурталчилгаа үзүүлэхгүй. Мөн 6-с доош насны хүүхэд оруулахгүй.


Cine de Chef
Хаана: Seoul, South Korea
Энд попкорн, ус ундааг мартах хэрэгтэй болно. Кино үзэнгээ Франц-Итали хоол зооглох боломжтой.


The Archipelago Cinema
Хаана: Yao Noi, Thailand
Хөвдөг кино театр гэж нэрдэг уг кино театрын талаар эндээс уншина уу. http://www.itismovie.mn/2012/11/archipelago-cinema.html


Secret Cinema
Хаана: Нууц учраас хаана гэдгийг нь мэдэхгүй.
Дэлхийн хаа сайгүй нууцлаг кино театрууд байсаар ирсэн. Эдгээрийн талаар тийм ч их мэдээлэл байдаггүй. Манайд ч бий :)