2014/04/22

Zhang Yimou-н шинэ бүтээл

Өнөө цагийн кино ертөнцөд ази тивийг төлөөлж байгаа цөөн хэдэн найруулагчийн нэг хятадын алдарт кино найруулагч Zhang Yimou ирэх сард болох Каннын кино наадмын үеэр өөрийн шинээр бүтээж буй "Coming Home" киногоо үзэгчдэд хүргэхээр болжээ. Түүний шинэ бүтээлийн кино зохиолыг хятадын нэрт зохиолч Geling Yan-ы "The Criminal Lu Yanshi" зохиолоос сэдэвлэн бичсэн байна. Geling Yan-ы хувьд найруулагчтай өмнө нь "The Flowers of War" кинон дээр нь хамтран ажиллаж байжээ.
Шинэ киноны гол дүрүүдэд Gong Li, Chen Daoming зэрэг жүжигчид тоглосон байна. Киноны үйл явдал хятадын соёлын хувьсгалын үед өрнөх бөгөөд америкт бүжгийн чиглэлээр мэргэжил эзэмшиж ирсэн залуухан багш Lu Yanshi урлагт шинэчлэл хийх гэсэн нь буруудаж эх орноосоо урвасан ялд унаж хойд нутаг руу цөллөгт явна. Олон жилийн хойно төр засаг шинэчлэгдсэн үед цөллөгөөс гэртээ эргэж ирэхэд түүнийг хайрт бүсгүй нь хүлээж байснаар киноны үйл явдал үргэлжлэх ажээ.

Бүтээл Каннын кино наадмын дэлгэцнээ гарсны дараагаар 5 сарын 27-нд хятадад албан ёсны нээлтээ хийх юм байна.