2014/04/17

X-Men болон Spiderman нэгдэх үү?

"The Amazing Spiderman-2" киноны төгсгөлийн нэмэлт хэсэг кино сонирхогч төдийгүй шүүмжлэгчдийг жинхэнэ утгаар нь шоконд оруулж байгаа сурагтай. Учир нь энэ хэсэгт Marvel-н өөр нэг томоохон төсөл болох X-Men-ий Mystique, Havok, Toad зэрэг дүрүүд гарч ирчээ. Энэ талаар одоогоор кино багийнхны зүгээс тайлбар хийгээгүй байгаа бөгөөд магадгүй Marvel-н шинэ эрин эхэлж байгаа бололтой. 

Яг одоогоор кино ертөнцийн томоохон сайтуудад 2 кино нийлэх эсэх нь хэр зохистой талаарх санал асуулгууд ид өрнөж байна.