2014/04/16

"X-Men: Days of Future Past" киноны сүүлчийн trailer

20th Century Fox кино компани болон Marvel Entertainment-ийн хамтын бүтээл, энэ зуны их хүлээлтийн нэг "X-Men: Days of Future Past" киноны сүүлчийн trailer албан ёсоор цацагдлаа. Тус кино нь 2006 оны X-Men: The Last Stand, 2011 оны X-Men: First Class киноны үргэлжлэл 2013 оны The Wolverine кино хүртлэх үйл явлыг өгүүлэх юм. Киноны зураг авалт өнгөрөг 2013 оны 4-р сард Канадын Montreal-д эхэлж 8-р сард дууссан юм.


X-Men: Days of Future Past киноны найруулагчаар Bryan Singer ажиллалаа. 2000 оны X-Men киног найруулж  дараагаар нь Superman Returns, X-Men: First Class кинонуудын продюсерын ажлыг гүйцэтгэж байсан юм. Кинонд  Hugh Jackman, James McAvoy, Michael Fassbender, Jennifer Lawrence, Halle Berry, Anna Paquin, Ellen Page, Shawn Ashmore, Nicholas Hoult, Peter Dinklage, Ian McKellen, Patrick Stewart гэсэн одод оролцжээ.