2014/04/09

Шүүдэрцэцэгийн "Улаан пальто" МУСК бүтээгдэж байна (+Зураг авалтын зургууд)

"Ану хатан" уран сайхны киногаар дэлгэцийн уран бүтээлээ эхэлсэн "Шүүдэр" продакшн ээлжит киноны ажилдаа ороод явж байна. Зураг авалтын ажил нь ид хийгдэж байгаа "Улаан пальто" (Улаан даашинз) уран сайхны киног зохиолч Б.Шүүдэрцэцэгийн Улаан пальто нэрт өгүүллэгээс сэдэвлэн бүтээж байгаа юм байна. 

Эх үрийн нандин холбоо, хүний урьд өмнөх төрлийн тухай сонирхолтой сэдвийг хөндсөн  уянгын драмын төрлийн энэ бүтээлийн гол дүрд  МУСТА О.Долгор, Т.Өөдөө, жүжигчин, загвар өмсөгч О.Байгаль нар тоглож байна. Харин Номин охин болон түүний урьд нас Саяанагийн дүрд 23-р сургуулийн сурагч Ч.Энхнамуун тоглож байгаа ажээ.